Монголын сагсан бөмбөгийн холбоо хоёр хуваагдан 6 жил хэрүүл маргаантай явж ирсэн билээ. Энэ талаар Монголын сагсан бөмбөгийн холбооноос мэдээлэл хийсэн юм.

Тэд өнөөдрийг хүртэл хүлээцтэй, тэвчээртэйгээр явж ирсэн, хууль хяналтын байгууллагын шийдвэр ч гарсан учраас үүнээс хойш маргаан эцэслэж нэгдмэл болж нэг л сагсан бөмбөгийн холбоотой болж байгааг мэдэгдлээ. Мөн тус шүүхийн шийдвэр болон тамга, албан бичгийг харууллаа.

Тийм ч учраас Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос /FIFA/ ирсэн албан ёсны гишүүнчлэлийн татварыг төлсөн гэв.

Харин Монголын сагсан бөмбөгийн холбооны нэрийг барьж зарим хүмүүс залилан хийж буй талаар тус холбооны ерөнхийлөгч Ц.Цэвэрбал нэр цохон хэллээ. Тухайлбал Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц албан тушаалаа урвуулан ашиглаж 300 орчим сая төгрөг завшсан гэв. 

Тэд энэхүү хууль бус ажиллагааг Ц.Шаравжамц гүтгэлэг гэж үзэн хууль шүүхийн байгууллагаар явбал хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн байна гэлээ. Энэхүү маргаанаас үүдэн тус холбооны гишүүдийг СТО руу ч оруулахгүй байгааг гэдгийг ч мөн дурьдсан юм.

Бичлэг үзэх: