“Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онол-практикийн асуудлууд” эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд үргэлжилж байна. 

Энэ үеэр хуульч Б.Цогтгэрэл "Өөрийн орны онцлогт тохирсон зохицуулалтыг Үндсэн хуулиндаа хийж чадсан орнууд хөгжин дэвжиж байна. 1992 оны Үндсэн хуулинд яагаад өөрчлөлт оруулах ёстой гэдгийг тодруулж хэлье. Үндсэн хуулийг амьлуулагч нь төр байдаг. Харамсалтай нь манай төрийн байгууламж төвөөс зугтаах хүчний нөлөөлөлтэй хуульчлагдсан тул “Бүтээгч төр бус-Нураагч төр” болсон. 

Түүнчлэн үндэсний валютын үнэ цэнийг хамгаалах үүрэгтэй Төв банк, улсын төсөв, гадаад өр, зээл, нийгэм, эдийн засгийн хөгжлийн амин чухал асуудлууд Үндсэн хуулийн гадна үлдсэн байна. Мөнхийн маргаан, тэмцэл, зөрчлийн объект болох газар, байгалийн баялгийн зохицуулалт огт байхгүй зэрэг нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шалтгааныг бий болгож байна.

Иймээс дараах асуудлуудыг Үндсэн хуульд тусгах хэрэгтэй. Үүнд:

  • Засгийн газрыг тогтвортой, мэргэжлийн байлгах
  • Намчирхлыг саармагжуулах
  • Эдийн засгийн бүлэг бий болгох
  • Төрийн албаны мерит системийг бий болгох
  • Хянан шалгах Үндсэн хуулийн институт байгуулах
  • Өрх гэр гэсэн бүлэг бий болгох хэрэгтэй" гэв.

Эх сурвалж:  УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс