“Буддын шашныг сургаар үгүйсгэж, мухраар шүтдэг туйлшралаас хагацъя” нэртэй буддын гүн ухаан, ёс суртахуун, бясалгалын талаар үнэн зөв, цогц мэдлэг олгох анхан шатны сургалт эхлэх гэж байна. Өнөөдрөөс эхлэн сар үргэлжлэх уг сургалтыг “Жавзандамба” хутагт төвийн багш, гавж Д.Нямсамбуу удирдан явуулах бөгөөд хүссэн хэн бүхэнд нээлттэй үнэ төлбөргүй ажээ. Долоо хоногт гурван удаа үргэлжлэх энэхүү сургалтанд  сууснаар бухимдал, гомдол, айдсыг хэрхэн ялан дийлж тайвшрах вэ гэсэн асуултанд хариулт авах юм.