Бид ихэвчлэн амьдралд юу хүсэж буйгаа мартатлаа ажилдаа маш их цаг зарцуулдаг.

Иймд бид танд илүү үр дүнтэй амьдрахад тус болох 11 чухал дадлыг хүргэж байна.


#1. Нэг зүйлд анхаарлаа хандуул.

Энэ бол маш энгийн хэдий ч чухал зүйл юм. Чухал гэсэн зүйлдээ анхаарлаа сарниулахгүйгээр хандуулах хэрэгтэй. Шинжлэх ухааны үүднээс ч тархи нэгэн зэрэг хэдэн асуудлыг шийдвэрлэж чадахгүй гэдэг нь батлагдсан.


#2. Бүгдийг өг.

Ямар нэгэн зүйлийг хийхдээ одоо цагт бүрэн төвлөрөх хэрэгтэй. Амьдралын хүчин зүтгэл, бүрэн төвлөрөх талаар яриагүй. Харин өнөөгийн агшинд анхаарлаа хандуулж, төвлөрөх талаар ярьж байна.


#3. Хянаж чадахгүй зүйлээ орхи.

Орхиж, тавьж явуулах нь Зэнгийн философийн маш том хэсэг юм. Таны эргэн тойрон дахь бүх зүйл мөнх бус гэдгийг ухамсарласны дараа та бүгдийг тавьж явуулж, амьдралаас таашаал авч сурна.


#4. Танд хэрэгтэй зүйлийг л хяна.

Бидний ихэнх нь хэрэгцээгүй зүйлсийг мансууруулах бодис шиг цуглуулж, хуримтлуулж байдаг. Гэвч буддын философийн дагуу цуглуулж, хуримтлуулах нь танд хор уршиг авчирч болдог. Энэ нь амьдралын утга учрыг өгдөггүй хэдий ч байнгын хүсэл тэмүүлэл, айдас, сэтгэл хөдлөлийг үүсгэдэг. Тиймээс өөрт хэрэгтэй зүйлсдээ төвлөр.


#5. Сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарал хандуул.

Заримдаа бүх зүйл хэвийн гэдгийг мэдрэхийн тулд өөртэйгөө ярилц. Амьдрал хачирхалтай, хэцүү учир ямар нэгэн бэрхшээлд орж болзошгүй.

Тиймээс аливаа зүйлд цаг гаргаж, өөртэйгөө ярилцаж, дүгнэлт хийх хэрэгтэй.


#6. Амьдралаа эмх цэгцтэй болго.

Буддын философийн дагуу эмх цэгц бол жинхэнэ эрх чөлөөг өгдөг хамгийн чухал зүйл юм. Таны амьдралын өдөр тутам эмх цэгцтэй байх нь хамгийн чухал зүйлд анхаарал хандуулж, өөрийгөө тайвшруулах боломжийг бий болгодог.


#7. Үхэх гэж байгаа мэт амьдар.

Бидний ихэнх нь үхнэ гэсэн бодлыг үл тоомсорлон амьдардаг. Гэвч энэ бол маш том алдаа юм. Удахгүй үхнэ гэж бодох нь баяр баясаглангийн агуу эх үүсвэр байж болзошгүй.


#8. Өөрийн бүтээлч ур чадварыг ашигла.

Өөрийгөө бүтээлчээр илэрхийлэх нь чухал. Яруу найраг, урлаг, спорт, ном зэрэг нь амьдралаас таашаал авах амьдралын гайхалтай эх сурвалж болдог.


#9. Дундаж амьдар.

Аливаа зүйлд захыг сонгох хэрэггүй. Үүний оронд тэнцвэрт байдлыг хадгалж үлдэх гэж тэмүүлэх хэрэгтэй.

Амьдралын хамгийн чухал зүйл болох ажил, гэр бүлд анхаарал хандуул. 


#10. Бясалгал хийх.

Бясалгал хийснээр та өөрөө өөртэйгөө харьцаж, цагийг өнгөрөөж, дотоод амар амгаланг олоход тус болдог.


#11. Бусдад тус бол.

Хэрэв та өөрийн амьдралдаа гэнэтийн баяр баясал авчрахыг хүсвэл бусдад тусал.