Хоёр сарын турш үргэлжилсэн ХААИС-ийн уулзварын өргөтгөл, шинэчлэлтийн ажил дуусч өнөөдөр нээлээ.  Хуучин гурван эгнээ байсан тус уулзварыг бүх талдаа таван эгнээтэй болгон өргөтгөсөн байна. Мөн бүх уулзварыг байнга баруун эргэх боломжтойгоор зохицуулжээ. 

Анх ашиглалтанд орсноосоо хойш дөчин жил ямар ч ажил хийгдээгүй  энэхүү уулзварыг Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр нийт хоёр тэрбум 260 сая төгрөгийн өртөгтэйгээр засварлажээ. Өмнө долоон метр байсан уг уулзвар найман метрээр өргөссөн учраас уулзварын нэвтрүүлэх чадвар хоёр дахин нэмэгдэх тооцоотой байгаа аж. Ингэснээр тэр орчмын замын хөдөлгөөний ачааллыг 50-60 хувь бууруулна гэсэн тооцоо байгаа талаар Нийслэлийн авто тээврийн газраас мэдээллээ.