1. АНУ-ад анх худалдаанд гарсан CD Брюс Спринстиний "АНУ-д мэндэлсэн нь" байжээ. 


2. Боб Марли "No Woman No Cry" дууны зохиогчын эрхийг багын найз Винсент Фордод өгчээ. Үүний ачаар Жамайкад шөлний ресторан ажиллуулдаг Винсент бизнесээ үргэлжлүүлж чаджээ. 


3. Саямон, Гарфанкель нар "Bridge over Troubled Water" дууг бичүүлж байхдаа зогсоо зайгүй маргалджээ. Гарфанкель Саямоныг "I'm sorry I didn't" дууг дуулахыг хүссэн бол Саямонд Гарфанкель "Sail on, silver girl"-ын сүүлийн дахилтыг дуулсан нь ердөө таалагдаагүй гэнэ. 


4. "Sitting on the Dock of the Bay" дууны төгсгөл хэсгийн алдарт шүгэл алдаа байжээ. Отис Реддинг аутро хэсэгт дуулахаа мартчихсан тул ийнхүү шүгэлдсэн байна. 


5. Майкл Жексон "Билли Жин"-ийг бичүүлж байхдаа дуундаа зүрх сэтгэлээ зориулсан. Нэг өдөр студиэс гэр лүүгээ харьж байхдаа дуундаа ороод машинаа шатаж байгааг ч анзаараагүй. Хажуугаар нь мотоциклтой явсан хүн түүнд анхааруулж Попын хааны амийг аварчээ. Улмаар дэлхийн хамгийн алдартай дуунуудын нэг мэндэлсэн юм. 


6. Пол МкКартни "Yesterday" дууны аяыг зүүдлээд өглөө нь сэржээ. Дууны аяаа мартахгүйн тулд "Шарсан өндөг...өө хонгор минь, би хөлөнд чинь ямар их хайртай гээч" гэж үг зохиож дуулсаар бичиж авсан гэдэг. 


7. BBC Бинг Кросбигийн "I'll Be Home for Christmas" дууг Дэлхийн II дайны үед хориглосон. Учир нь энэ дуу цэргүүдийг гэрээ санагалзан, тавгүйрхэнэ хэмээн санаа зовсон байна. 


8. Бэрри Маниловын "I Write the Songs" буюу "Би энэ дууг зохиосон" дууг өөр хүн зохиожээ. Тодруулбал, зохиогч нь Beach Boy хамтлагт орон гаран байсан Брюс Жонсон аж. 

9. Led Zeppelin хамтлагийн "Stairway to Heaven" дуу 1970-аад оны үед радиогийн хамгийн эрэлттэй уран бүтээл байлаа. Гэвч хамтлагийн дуучин, зохиолч Роберт Плант энэ дууг нь дахиж хэзээ ч тоглуулахгүй гэсэн олон нийтийн радиод 1000 доллар төлжээ. 


10. Aerosmith-ын "Dude (Looks Like a Lady)" дуунд гардаг залуу нь Америкийн хүнд метал урсгалын Mötley Crüe хамтлагийн дуучин Винс Нейл аж. Aerosmith нэгэн орой бааранд түүнийг араас нь хараад эмэгтэй хүн хэмээн андуурчээ. 


11. Нил Даймондын "Sweet Caroline" дууны Каролин нь үнэндээ Каролин Кеннеди бөгөөд Нил түүний 1960-аад оны сэтгүүлээс олж харжээ. 


12. Жими Хендриксийн "Purple Haze" дууны эхлэл хэсгийн тритон ноот чөтгөрийн интервал гэж алдаршин Дахин сэргэлтийн сүмээр хориг тавиулсан байна. Шалтгаан нь дэндүү чөтгөрийн өнгө аястай сонсогдсон гэнэ. 


13. Дуучин Элвис Пресли нийт 800 гаруй дуу бичүүлсэн байдаг. Гэвч тэрбээр үүнээс нэгийг нь ч өөрөө зохиогоогүй ажээ. 


14. "Girls Just Want to Have Fun" буюу "Охид хөгжилдөхийг л хүсдэг" дууны үгийг... эрэгтэй хүн бичжээ. Филадельфийн дуучин Роберт Хазард анхны хувилбарыг нь бичүүлж, үүнээс дөрвөн жилийн дараа Синди Лаупер авч, хит дуу болгосон. 


15. Америкийн кино институтэд бүх цаг үеийн хамгийн шилдэг киноны дуу гэж бүртгэгдсэн "Somewhere over the Rainbow" дуу хөдөөний Канзасаас гарах хүсэлтэй охины тухай дуу юм. Мөн Америкийн Их хямралаас гарах тухай утга агуулсан бөгөөд хамтран зохиогч нь улс төрийн хөдөлгөөнийг дэмжигч байсан ажээ. 


16. Queen, Девид Боуи хоёр нэгнийдээ зочлохдоо нэг шөнийн дотор "Under Pressure" дууг зохиожээ. Тэд дуусаад пицца хувааж идсэн гэдэг.