Замын хөдөлгөөний шинэ зохицуулалтаас үүдэн төв зам дагуу хэт их ачаалал үүсч, Замын цагдаагийн газарт энэхүү өөрчлөлттэй холбоотой асуудлаар багагүй гомдол ирээд байгаа ажээ. Тэгвэл өнөөдөр өглөө Нийслэлийн удирдлагууд хуралдан Бөхийн өргөөний уулзвараар зүүн эргэх шийдвэр гаргалаа. Ингэснээр уулзвараар баруун эргэж 84 дүгээр сургуулийн орчимд үүсээд байсан автомашины хэт их ачаалал буурах юм. Харин 11 дүгээр сургууль, Цэцэг төв, Төв шуудан, Гадаад харилцааны яам, Багшийн дээд, Зүүн 4 зам гэсэн 6 уулзварт  зүүн эргэхийг хориглосон шийдвэр хэвээрээ үйлчлэх ажээ.