Чингэлтэй дүүргийн 7, 8, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт булгийн ус, газрын хөрснөөс нэвчиж хөлдөлт үүсчээ.

Тус дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу дүүргийн Үер ус, хөлдөлт, ус, цаг агаарын аюулт үзэгдлийн үед ажиллах шуурхай ажлын хэсгийн ахлагч Ч.Цогтбаяр, Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа С.Эрдэнэбаяр нараар ахлуулсан ажлын хэсгийн гишүүд, усны барилга байгууламжийн инженер Г.Цэгмидийн хамт хөлдөлт үүссэн газрын нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцаж ажиллалаа.

zurag 6

zurag 7

Үер ус, хөлдөлт, ус, цаг агаарын аюулт үзэгдлийн үед ажиллах шуурхай ажлын хэсгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж буй дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд Барилга хот байгуулалтын яамны хөрөнгө оруулалтаар “Бээжин констракшн” ХХК-ийн гүйцэтгэж байгаа бохирын шугамыг ажлыг түр хугацаагаар зогсоож, холбогдох албан тушаалтануудад үүрэг чиглэл өглөө.

zurag 8zurag 4

zurag 5

Дээрх хороодын нутаг дэвсгэрт булгийн ус, газрын хөрснөөс нэвчиж хөлдөлт үүссэн, тухайн орчны гэр хорооллын айл өрх, иргэдийн гэр, байшин усанд автаж эд хөрөнгөөрөө хохирох, шуурхай албаны болон иргэдийн тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон байгаа тул ажлын хэсгээс тус газар дээр ажиллаж, хүнд даацын машин механизмболох ковш, бульдозор, мөс ачиж тээвэрлэх ачааны автомашин нийт 8 техник хэрэгсэл, 55 ажилтан, алба хаагчтайгаар үүрэг гүйцэтгэж, үүссэн нөхцөл байдлыг арилгах хойшлуулашгүй сэргээх босгох ажлыг зохион байгуулж, зам, талбай, гудамж, иргэдийн хашааны хөлдсөн мөсийг ховхлох, цэвэрлэж тээвэрлэх, булгийн ус урсах нөхцөлийг бүрдүүлж шинээр суваг шуудуу татаж, айл өрх иргэдийн аюулгүй байдлыг хангуулан ажиллаж байна гэж Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

zurag 1

zurag 2

zurag 3