Монголбанкны Ерөнхийлөгч өчигдөр тушаал гаргаж, Капитал банкийг албадан татан буулгаж буйг Монголбанкнаас мэдэгдсэн.

Капитал банк нь УИХ-ын гишүүн Б.Ундармаагийнх гэгддэг бөгөөд тус банкийг татан буулгасантай холбоотой асуудлаар А.Ундармаа гишүүнээс тодруулахад "Би ямар ч хувьцаа эзэмшдэггүй. Нийгмийн даатгалын сангийн 80 хувь нь энэ банк дээр байдаг гэдэг нь худлаа. Татан буулгах шийдвэр гаргасан Төв банк өөрөө хариулт өгөх байх. Үүнд улс төрийн нөхцөл байдал орсон" гэснээс өөр зүйл хэлсэнгүй.

Капитал банкинд Эрүүл мэндийн даатгалын сангийн 134.8 тэрбум төгрөг, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 1.2 тэрбум, Нийгмийн даатгалын сангийн 101 тэрбум төгрөг тус тус байршиж буйг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдэгдсэн юм.