БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо мягмар гарагт эхэлсэн “Бүс ба Зам” санаачилгын мэдээллийн сүлжээний зөвлөлийн анхны уулзалтад тус улсын дарга Си Жиньпин баяр хүргэсэн байна.


БНХАУ-ын даргын илгээсэн захидалд дурдсанаар, “Бүс ба Зам”-ыг Хятад улс санаачилсан боловч энэхүү санаачилгын боломж, ололт амжилт нь дэлхий дахины хүртээл болох ажээ.


“Бүс ба Зам” санаачилгыг танилцуулснаас хойш түншлэлийн сүлжээг бий болгоход хэвлэл мэдээллийн салбар ихээхэн хувь нэмэр оруулсныг Си Жиньпин онцлоод, “Бүс ба Зам” санаачилгын мэдээллийн сүлжээ нь улс орон бүрт таатай харилцаа холбоо, хамтын ажиллагааны платформыг түгээнэ хэмээн нэмж хэлжээ.


“Энэхүү зөвлөлийн гишүүд “Торгоны Зам”-ын мөн чанарыг түгээж, харилцаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлж, бодлого, дэд бүтэц, худалдаа, санхүүгийн нэгдлийг хөгжүүлэх чиглэлд ажиллаж, олон нийтийн санал бодлыг сонсож, “Бүс ба Зам”-ын орнуудын ард иргэд ашиг хүртэхэд хувь нэмрээ оруулна хэмээн найдаж байна” гэж БНХАУ-ын дарга хэлсэн байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг