#1. Хонь

2019 он хонины ордныхны хувьд шинэ танил, олон тооны аялалаар дүүрэн байх болно. Хэдийгээр хайр дурлалын харилцаа хурдан дуусгавар болох ч танд насан туршдаа дурсамж болон үлдэнэ гэдгийг хэлмээр байна. Мөн энэ жил та карьерынхаа оргилд хүрэх боломжтой. Тиймээс хайр дурлал, ажлын цаг мөчийг эндүүрэх хэрэггүй. Дотоод дуу хоолойгоо сонссоноор та маш олон алдаанаас зайлсхийж чадна. 


#2. Үхэр

Энэ жил таны хувьд тийм ч таатай биш үйл явдлаар дүүрэн байх болно. Гэхдээ санаа зовох хэрэггүй. Хамгийн гол нь өөрийнхөө сэтгэл хөдлөлийг удирдаж сурах хэрэгтэй. Сэтгэл хөдлөлөө хянаж, үйл явдлыг удирдаж чадвал сөрөг энерги таны сэтгэлрүү орж чадахгүй юм. Та энэ жил маш олон сорилтой тулгарах бөгөөд сорилтуудын дараа амжилтанд хүрэх хүсэл, эрмэлзлийг олж авна. 


#3. Ихэр

Та 2019 онд өөрийгөө сайжруулах, шинэ зүйлд суралцахад зориулах нь зохистой. Бүхий л үйлдэл тань эерэг үр дүнг авчирна. Ингэснээр та өндөр цалинтай шинэ ажилд орох, шинэ мэргэжилтэй болох боломжтой. Хэрэв та өөрөө хүсвэл энэ нь таны амжилтанд хүрэх анхны алхам болох болно. 


#4. Мэлхий

Энэ жил мэлхийн ордныхон өөрийн авьяас, ур чадвар, боломжит нөөцөө харуулах боломжит жил юм. Бүтээлч үйл явцыг бий болгохын тулд сонирхолтой зүйлсийг олоорой. Энэ нь танд нэмэлт орлого авчирах боломжийг бүрдүүлж болзошгүй. Хайртай, дотны гэр бүлийнхэнтэйгээ бүү маргалд. Хэрэв маргалдвал удаан хугацаанд үргэлжлэх боломжтой. Өөрийн цаг, энергийг зөв зарцуул, тэгвэл таны төлөвлөсөн бүхий л зүйл биелэлээ олно.


#5. Арслан

Таны өөртөө итгэлтэй, амбицтэй байдал эерэгээр нөлөөлж болзошгүй. Ямар ч асуудал тулгарсан та шийдвэрлэх арга замыг тэр дор нь олно. Бүдүүлэг авирлаж, уур уцаар, сөрөг энергээр бусдыг цэнэглэх хэрэггүй. Мөн өөрөөс ахимаг хүмүүстэй эелдэг, хүндлэлтэй харьцаж сурч, гэр бүлийн маргаанд оролцох хэрэггүй. Та өөрийн сэтгэл хөдлөл, хэлж буй зүйлээ хянаж сурвал бүхий л стресс дагуулсан үйл явдлууд арагшилах болно.


#6. Охин

Энэ жил таны хувьд аз жаргал, зовлон зүдгүүр, өгсүүр, уналт гээд энэ бүгд тэгш хувиарлагдсан байна. Танихгүй хүмүүстэй болгоомжтой харьцах хэрэгтэй. Учир нь тэд таны санхүүгийн байдалд сөрөг нөлөө үзүүлэх төлөвлөгөөтэй байна. Гэр бүлийн эзэгтэй нар энэ жил бүх хүч чадлаа харилцаандаа зориулах хэрэгтэй. Тиймээс та жижиг сажиг зүйлээс болж асуудал үүсгэхээс зайлхий. Мөн ажил, амралт хоёрын хооронд амралт авах нь зүйлтэй. Танд энэ жил ажил ихтэй байх учир тэвчээртэй байх хэрэгтэй. Харин жилийн эцэст үр дүнгээ харах болно.


#7. Жинлүүр

Логик сэтгэлгээ ба оюун ухаан санхүүгийн хүндрэлийг даван туулахад тус болох болно. Харин зөрчилдөөнтэй асуудалд цаг үрэх шаардлагагүй, та таагүй нөхцөл байдалд орж болзошгүй. Хайр дурлалын хувьд том өөрчлөлт хүлээж байна. Таны шинэ харилцааг хурдацтай, гайхалтай үргэлжлэлийг хүлээж байна. Аливаа үйл явдал, тодорхой хүмүүст дасан зохицож сур. Эс бөгөөс таны ажлын үр дүн гарахгүй л болов уу.


#8. Хилэнц

Энэ ордны эмэгтэйчүүдийг амаргүй даваа хүлээж байна. Магадгүй та эрэгтэй хүний үүргийг өөрт авч хурдацтайгаар мөнгө олох боломж бий. Гэвч хэтэрхий их хичээж, өөрт бүх үүрэг хариуцлагыг авах хэрэггүй. Үүний оронд өөрт анхаарал хандуул. Санхүүгийн байдалдаа санаа зовнисноор та өөрийн эрүүл мэнд, гоо сайхан, эмэгтэйлэг төрхөө алдах болно. Зөн совиндоо итгэ. Зөн совин тань танд хүнд нөхцлөөс гарах гарцыг хэлж өгнө. Жилийн эцэст бүх зүйл хэвэндээ орсон байна.


#9. Нум

Нумын ордны эмэгтэйчүүдийн хувьд жилийн эхэн үе санхүүгийн болон ажлын хүндрэлээр эхэлнэ. Та өөрөө маш олон шийдвэрийг бие даан гаргах хэрэгтэй болно. Аливаа үйл явдлыг өөр нэг талаас хараад нэг үзээрэй. Тэгвэл та өөрийнхөө алдаанаас сэргийлж чадна. Хэрэв асуудалд зөвөөр хандаж, зөв дүн шинжилгээ хийж чадвал зун гэхэд бүх асуудлуудаа шийдвэрлэж чадах бөгөөд хүнд ажлынхаа шанг хүртэх болно. Үр хүүхэд болон тэдний гуйлтанд анхаарал хандуул.


#10. Матар

Энэ жил бол таны санхүүгийн жилүүдийн хамгийн таатай жил байх болно. Харин энэхүү боломжийг бүү алдаарай. Жилийн дунд үед танд үүрэг хариуцлага нэмэгдэх хэдий ч та даван туулж чадна. Ажилаа сайн хийж, ямар нэгэн шийдвэр гаргахдаа бүү уд. Таны хувьд энэ жил аз дагуулсан жил байх тул дээд цэгт нь хүртэл ашиглаад ав. Харин гэр бүлийн харилцааны хувьд жилийн эхэнд уналттай байх бол жилийн дунд үед өсөлттэй байна.


#11. Хумх

Хайр дурлалын харилцаа энэ жил хамгийн дээд цэгтээ байх болно. Таны эмэгтэйлэг байдал, хурц ухаан эрэгтэй хүний анхаарлыг татна. Харин ажил болон санхүүгийн өсөлт жигд өсөж эхэлнэ. Ажил дээрээ өөрийн сэргэлэн байдал, оюун ухаанаа ашиглах нь тохиромжтой. Энэ нь таны карьерыг уулын оргилд хүргэхэд тус болно. Мөн нэмэлт орлого олж болох бүтээлч ур чадварууд илэрнэ.


#12. Загас

2019 онд загасны ордны эмэгтэйчүүдэд их хүч чадал, тэсвэр тэвчээр шаардагдана. Эрсдэлтэй мөчүүд их байх болов ч загасны ордны бүсгүй та эрсдэлээс айдаггүй үр дүн нь амжилт авчирна. Хэрүүл маргаанаас хол бай. Сөргөлдөөн танд сайхан зүйл авчрахгүй. Сэтгэлийг амар амгалан, бие бялдарын таашаалыг хослуулаад үз. Хослуулсанаар таны ажил үйл өсч эхэлнэ.