Цай, кофендоо сүү хийх нь хавдараас сэргийлнэ

Судлаачид халуун цай, кофе уух нь хавдар үүсэх эрсдлийг хоёр дахин нэмэгдүүлэх магадлалтайг анхаарууллаа. Цайгаа 60 °C (140 °F) ба түүнээс дээш темпратурт байнга хэрэглэдэг хүмүүс улаан хоолойн хавдраар өвчлөх эрсдэл нь 90 хувиар нэмэгддэг. Харин цайгаа уухаас өмнө хэдэн минут хөргөх нь тустай аж. 

Иран улсын Техраны их сургууль халуун ундаа нь өвчинд хэрхэн нөлөөлдөг талаарх уг судалгааг явуулжээ. Шалзлам халуун ус нь амны хөндий болон хоолойг цочроож, хавдрыг өдөөдөг хэмээн судлаачид үздэг. Хоол боловсруулах эрхтэний хавдар нь дэлхий дахинд түгээмэл тохиолддог 8 хавдарын нэг бөгөөд хавдрын үхлүүдийн шалтгааны нэг болдог. Судлаачид халуун цайны туршилтаас олж мэдсэн үр дүн нь бусад халуун ундаанууд болох кофе, халуун шоколад зэрэгт хамаарна гэжээ.

Олон улсын хавдрын сэтгүүлд хэвлэгдсэн энэхүү судалгаанд Иран улсын зүүн хойд хэсэгт амьдардаг 40-75 насны 50,000 гаруй хүний уух зуршилийг судалсан байна.

2004-2007 оны хооронд  “oesophageal” хавдрын 317 шинэ тохиолдол бүртгэгдсэн ба энэ нь хоолойн хавдар гэгддэг. Тогтмол 75 градусаас дээш халуунтай ундаа хэрэглэдэг хүмүүс уг хавдраар өвчлөх магадлал 2.4 дахин илүү өндөр байдаг аж.

Эх сурвалж: www.dailymail.co.uk