Баянзүрх дүүргийн 128 дугаар цэцэрлэгт удахгүй болох Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “НОГООН БЭРС” шатрын клубээ нээлээ.

Цэцэрлэгийн хүүхэд багачууддаа оюуны их спорт шатраар хичээллэх нөхцөлийг бүрдүүлж, цаашид өсч дэвших гарааг нь тавьж өглөө. Ногоон бэрс шатрын клубыг өргөжүүлэн Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд болон цэцэрлэгүүдэд нээхээр төлөвлөн ажиллаж байна.