Боловсруулах үйлдвэрлэл, уул уурхай, барилгын салбарт олгосон нийт зээлийг үзэхэд чанаргүйд ангилагдсан зээлийн хэмжээ нь 502 тэрбум төгрөгт хүрчээ. 

Тухайлбал боловсруулах үйлдвэрлэл, барилгын салбарын зээлийн чанар 2016 оны дундаас муудаж ч чанаргүй зээлийн хувь 16,7 болон 11,2 хувьд хүрч доошилсон юм. Эдгээр салбарын зээл өмнөх оны мөн үеэс 50 хувиар өсөөд байгаа ажээ.

Чанаргүй зээлийн нэлээд буюу 40 хувийг хэрэглээний зээл эзэлжээ. Энэ бол эдийн засагт үр өгөөж багатай, ашиггүй хэлбэрийн зээл юм. Нэг талаасаа иргэдэд санхүүгийн мэдлэг боловсрол тааруу байгаагийн илрэл нь хэт их хэрэглээний зээл рүү хэт хошуурах аж.