Монголбанк өнөөдөр ээлжит хурлаа хийж, 2018 оны эдийн засгийн гол үзүүлэлтүүдийн талаар мэдээлэл өглөө. Банкуудын зээлийн үлдэгдэл өмнөх оноосоо 26 хувиар өсөж, 17.1 их наяд төгрөгт хүрсний дотор иргэдийн хэрэглээний зээл өмнөх оноос 35 хувь өссөн гэлээ. Тийм ч учраас Монголбанк өр, орлогын харьцааг 70:30-аар хязгаарлах бодлогыг энэ оноос хэрэгжүүлээд буй. Энэ жил нийт хугацаа хэтэрсэн зээлийн 84 хувийг хувийн байгууллагын зээл бүрдүүлжээ. Бусдыг нь улсын байгууллага, иргэдийн зээл бүрдүүлжээ.

Мөн чанаргүй зээлийн хувьд банкуудын зээлийн үлдэгдэл өмнөх оноосоо 26 хувиар өсөж, 17.1 их наяд төгрөгт хүрсний дотор иргэдийн хэрэглээний зээл өмнөх оноос 35 хувь өссөн байна.

Салбарын хувьд чанаргүй зээлийн хамгийн өндөр буюу 27%-ийг уул уурхайн салбар эзэлжээ


Ипотекийн зээл жилийн өмнөхөөс буурчээ

Тайлант сард банкууд 1152 зээлдэгчид 100.0 тэрбум ₮-ийн ипотекийн зээл шинээр олгосноос 56.2 хувь нь хөтөлбөрийн, 43.8 хувь нь банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл байв. 

Тухайн сард олгосон ипотекийн зээлийн жигнэсэн дундаж хүү 10.1 хувь болж өмнөх сараас 0.7 нэгж хувиар, өмнөх жилийн мөн үеэс 0.6 нэгж хувиар тус тус буурчээ.