Их эзэн Чингис хаан мэндэлсний ой, "Монгол бахархалын өдөр"-т зориулсан чансаа өндөр, улс аймгийн хүчит 128 бөхийн барилдаан ирэх 11 дүгээр сарын 8-нд Буянт-Ухаа спортын ордонд болно.

Тус барилдааныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Монголын Үндэсний бөхийн холбоо хамтран зохион байгуулж буй юм.