Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнөөдөр Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Р.Дэлгадо Консепсионтой уулзаж,  хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Кубын тал Генетикийн инженер, биотехнологийн төвд үйлдвэрлэсэн  элэгний гепатит вирус, чихрийн шижин өвчнийг анагаах эм бэлдмэлийг Монголд нийлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх, мөн үлийн цагаан оготно устгах био бүтээгдэхүүнийг Монголд нэвтрүүлэх зэргээр хамтран ажиллаж буй юм.