Сүүлд хийсэн судалгаагаар хамгийн их аялдаг улсын иргэд БНХАУ-ынх гэж гарчээ. 

Хятадын дотоодын аялагчдын тоо 140 саяд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 9.3 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Улмаар дотоодын аялал жуулчлалын нийт орлогын хэмжээ 87.1 тэрбум юанд хүрч 10.2 хувиар өссөн байна. Дотоодын аялагчдын зардлын тухайд нэг аялагч дунджаар 2730 юан зарцуулжээ. Тэдний хамгийн их очсон газар нь Харбин хот юм. Энэ хотод аялагчид хамгийн их буюу 4050 юан зарцуулжээ.

Нийт аялагчдын 10 хувь нь гадаадын улс орнууд руу аялж байгаа бөгөөд үүнийг дагасан зардал ч түүхэн дээд хэмжээнд хүрсэн” хэмээн  Ctrip аялал жуулчлалын компанийн мэдээлэлд дурджээ. Эдгээр хятад жуулчид дэлхийн хамгийн үрэлгэн гэгддэг бөгөөд тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлчилгээнд ч гар татдаггүй. Нэг аялалд дунджаар 2400 доллар зарцуулдаг аж.