Тайван, амар амгалан, нэгэн хэвийн амьдралтай эмэгтэйн амьдралд яг түүний хүссэн залуу гарч ирэхэд тэрээр өөрчлөгдөж, амьдрал нь шинээр гэрэлтдэг. Ганц бие бүсгүйчүүд цор ганц түүнтэйгээ учрахыг хүсдэг. Гэхдээ тэд тэрхүү цорын ганц залуугаа хэрхэн яаж танихаа мэддэггүй. Мэргэжилтнүүдээс бүсгүйчүүд зөвлөгөө авах гэж очихдоо ингэж ярьдаг “Би найз залуутай, гэхдээ найз залуу маань миний ханхүү биш юм шиг санагдаж байна” хэмээн ярьдаг. Харин тэдэнд хамгийн түгээмэл асуулт болох “Чи өөрийн залуу мөн эсэхийг яаж мэдэрдэг юм бэ?” гэж асуухад “Миний дотор нэг зүйл хэлж өгнө” хэмээн хариулдаг.

Тэгвэл яг үнэндээ хэрхэн чиний залуу мөн эсэхийг мэдэх вэ?

Яг энэ асуултын хариултыг манай уншигчид хүлээж байгаа байх.

Тэдний хариулт буруу юм. Тэдний дотроос хэлж байгаа зүйл нь анхны харцаар хүнд дурлахад өгдөг дохио.

Хажуугаар нь өнгрөхөд байж ядан догдолдог. Яг л энэ залуу таны цорын ганц мэт санагдах үе байдаг. Гэхдээ ихэнхи эмэгтэйчүүд ийм их сэтгэл хөдлөлийн дараа урам хугарах нь элбэг. 

Таны амьдралд цорын ганц тэр залуу гарч ирсэн эсэхийг яаж мэдрэх вэ? Түүнийг хэзээ ч алдаж болохгүй!

Хамгийн эхэнд хэлэх зүйлийн тухайд бидний амьдралд гарч ирж байгаа эрэгтэй хүмүүс зүгээр нэг санаандгүй байдлаар гарч ирдэггүй. Тиймээс бид уншигчиддаа ойлгомжтой болгохын тулд гурван төрөлд ангилан үзье.


Багш

Ийм төрлийн хамтрагчид эмэгтэй хүний амьдралд түүнийг сургахын тулд гарч ирдэг. Харин сургаж дууссаны дараагаар алга болдог. Багш нар эелдэг, зөөлөн, ууртай, шүүмжлэх дуртай гээд л өөр өөр ааш зантай байдаг.  Ийм эрэгтэй хүмүүс эмэгтэйлэг зан чанарыг хөгжүүлж, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг ихэсгэж, хэрхэн хамтрагчтайгаа зөв харилцаагаа хөгжүүлэх вэ тухай заадаг. 

Багш нэг эсвэл хэд хэд байж болох ч орох хичээл нь нэг. Зөрүүд эмэгтэйчүүд ийм төрлийн эрэгтэйчүүдийг хууль ёсны нөхөр эсвэл урт хугацааны нууц амраг болгодог. Гэхдээ бүсгүйчүүд хичээлийг сурч мэдсэний дараагаар багш эрчүүд орхиод явдаг. Харин одоо бүсгүй дээр бас нэгэн өөр төрлийн эр ирэх цаг болсон. Учир нь түүний хичээл дуусаж, шинэ амьдрал эхэлж байна.


Санаандгүй замын хань

Заримдаа эмэгтэй хүний амьдралд санаандгүй нөхцөл байдлын улмаас зам зуурын хүмүүстэй таарах үе бий. Энэ тохиолдолд эмэгтэй хүн түүнд ихийг өгнө, эсвэл эрэгтэй хүн хамаг сэтгэл хөдлөл, туршлагыг зориулдаг. Гэвч эмэгтэй хүн ямар ч хайр дурлал, дулаан уур амьсгал мэдэрдэггүй. Заримдаа хосууд бие биесээ тавин явуулдаггүй. Гэхдээ тэд энергийн нөөцөө солилцосны дараагаар биесээсээ салж чаддаг байна. 

Ихэнхдээ эмэгтэйчүүд түүнд хайхрамжгүй нэгэн залуу дээр гацдаг. Харин эмэгтэй хүн түүнийг хувь тавьлангаас өгсөн бэлэг хэмээн бодож өөрийгөө бүрэн зориулдаг. Ийм тохиолдолд хамгийн зөв шийдэл бол холоос хайрлах явдал юм. Та зүгээр л тэр залууд ойртолгүй холоос сайн сайханг хүсэх хэрэгтэй. 


Бүхий л амьдралын тань залуу

Харин одоо бидний сонирхолыг татаж байгаа бүлэг. Ийм төрлийн эрэгтэйчүүд эмэгтэйчүүдэд маш олон зүйлийг өгч, амьдралыг нь аз жаргалаар дүүргэж, эмэгтэй хүн түүнтэй хамт хөгжиж, цэцэглэдэг. Зарим эмэгтэйчүүд дээрх хоёр төрлийн эрэгтэйчүүдийг үзэж, гэр бүлийн амьдрал зохиохдоо бэлтгэгдэх хэрэгтэй.

Ихэнхдээ эмэгтэй хүмүүс цаг нь болоогүй байхад гэр бүлийн амьдралд яааран ордог. Эмэгтэй хүн өөрийнхөө тэр хүнийг хүлээж чадаагүй учир зам зуурын нэгэн залууд итгэж, өөрөө өөрийгөө хий хоосон зүйлд итгүүлдэг.

Чиний залуу мөн эсэхийг яаж тодорхойлох вэ?

  • Түүнтэй аюулгүй – Эмэгтэй хүний амьдралын нэн чухал зүйл бол энэ юм. Та түүний хажууд аюулгүй байгаа гэдгээ мэдэрч байх нь гол. Хэрэв ийм мэдрэмж төрөхгүй бол та цаашид тэр хүнтэй амьдрах хэрэггүй.
  • Та өөрийгөө нээдэг – Тэрээр танд эмэгтэй хүнийхээ зан чанарыг нээн илрүүлэхэд тусладаг эсвэл та өөрөө өөрийгөө нээн илрүүлж чаддаг байх. Хэрэв таны хажууд цор ганц залуу байгаа бол та түүний төлөө хоол хийж, загварын мэдээ үзэж, өөрийнхөө гадаад төрхөнд анхаарал хандуулж эхлэнэ. Танд байгалийн зан чанар болох зөөлөн, дулаан байдал бий болж эхлэх юм.
  • Та өөрийнхөө гадаад үзэмжинд илүү анхаарал хандуулдаг – Та загварлаг хувцас өмсөж түүний дотор тачаангүй дотуур хувцас өмсөж болно. Та гоо сайхны бүтээгдэхүүн судалж эхлэж, гоо сайхны талаарх мэдээллүүдийг уншиж эхлэнэ. Тэгэхээр эрэгтэй хүн таныг хөөрхөн, гоё, сайхан байх хүсэл тэмүүллэлийг нээн илрүүлсэн гэсэн үг.
  • Сэтгэлийн өвчлөл эдгэдэг – Жинхэнэ хайрладаг залуу таны муу муухай дурсамжийг устгаж чадна. Таныг хайрладаг залуу таныг дотоод ертөнцийг өөрийн энергиэрээ дүүргэж өгдөг. Бүх өнгөрсөн харилцааг мартаж, өмнө нь тийм зүйл болж байсан эсэхийг мартаж чадна.
  • Та өөрийгөө хайрладаг – Хэрэв эрэгтэй хүн эмэгтэй хүнд өөрийгөө бүрэн зориулвал эмэгтэй хүн өөрийгөө өөр нүдээр харж эхэлдэг. Та хайрлуулж байна гэдэг чинь та үзэсгэлэнтэй, гайхалтай байна гэсэн үг.
  • Бэлгийн харьцаа – Хайртай хүнтэй байхад бэлгийн харьцаа зүгээр нэг биеийн хөдөлгөөн биш болж хувирдаг. Орон дотор маш хүчтэй сэтгэл хөдлөлийн солилцоо болдог. Та зөвхөн биеэр харилцахаас гадна зүрх сэтгэлээр харилдаг юм.
  • Та түүнийг дагаж чадах уу? – Хамгийн чухал зүйлүүдийн нэг бол эмэгтэй хүн эрэгтэй хүнд өөрийнхөө ирээдүйг даатгаж чадах эсэх юм. Та түүнийг дагахад бэлэн, үүнийг өөрөө хүсэж байгаа бол хамгийн чухал.
  • Та түүнд хүүхэд төрүүлж өгөхөд бэлэн үү? – Энэ бас нэгэн чухал хүчин зүйл юм. Та түүний хүүхдийг төрүүлж өгөхөд бэлэн байна уу? Энэ мэдрэмж ямар ч учир шалтгаангүйгээр дотроосоо ундардаг. 
  • Дүгнэлт – Мэдээжийн хэрэг эдгээр бүх хүчин зүйлүүд нэгэн зэрэг илрэх боломжгүй. Эдгээр хүчин зүйлүүд нэг нэгээр гарч ирж болно. 

Эрэгтэй хүнтэй харилцахдаа өөрийнхөө сэтгэл, мэдрэмжийг сонс. Хажууд байхад түүний санаа, сэдэл танд дотно, дулаанхан сэтгэл төрүүлж байгаа бол сайхан үр дүнд хүрнэ.

Жинхэнэ хайр чимээгүй ирдэг. Үүний тусламжтайгаар бидний эргэн тойрон аажимаар гэлтгүй бүх дэлхий ертөнц дулаан болж ирнэ. Түүний хажууд аюулгүй байдал, өөрийнхөөрөө бүрэн дүүрэн мэдэрж чадна.