Авлигатай тэмцэх газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар "ЖДҮ-тэй холбоотой хэрэгт урьдчилсан байдлаар нийт 60 орчим албан тушаалтан, тэр тусмаа улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн хамаарал бүхий компаниуд байж болзошгүй гэж шалгалтын дүн явагдаж байсан. Эдгээрээс өнөөдрийн байдлаар УИХ-ын 5 гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан байгаа. Бусад албан тушаалтнуудыг шалгаж байгаа. Гэм буруутай үйлдэл нь нотлогдсон даруйд бид холбогдох журмын дагуу саналаа гаргаад цаашид явна. Гэхдээ эдгээр  албан тушаалтан бүгд гэм буруутай гэсэн үг биш. 

Зарим нь УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд үнэрээх жижиг, дунд үйлдвэрлэлүүдийг хөгжүүлэх гэж ЖДҮ эрхлэгчидтэй хамтран ажиллаж байсан зүйлс байгаа. Зарим нэг нь орон нутгаас ирсэн хүсэлтүүдийг уламжилсан асуудал байгаа. Энэ нь өөрөө тусдаа эрх зүйн зохицуулалт бүхий асуудал учраас шууд гэмт хэрэг гэж үзэх боломжгүй" хэмээлээ.