2018 оны төсвийн зарлагад хэсэгчилсэн хориг тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж буй УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Хуралдааны үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "УИХ-ын гишүүн Ж.Батзандан Ерөнхийлөгчийн хоригийг шүүмж гэж хүлээж ав гэж байна. Гэхдээ энэ хоригт тавьсан тоо, баримт бүгд зөв байх ёстой. Гэтэл Ерөнхийлөгчийн тавьсан хоригт улсын төсөв, нэгдсэн төсвөө ялгахгүй хольсон, төсвийн алдагдлыг буруу бичсэн байна. Дээрээс нь ОУВС-г буруутгаж байгаатай би санал нийлэхгүй. ОУВС-г буруутгана гэдэг бол үүгээр дамжуулж манай улсад дэмжлэг үзүүлж буй бусад улсыг буруутгаж байгаа хэрэг.

Тухайлбал, 350 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх гэж буй Америкийн Засгийн газрыг буруутгаж байна. Үүнээс гадна Хятад, Солонгос зэрэг олон орон байгга. Ингэж ярьж болохгүй.

Бид эдийн засгийн хүнд хэцүү үедээ ОУВС-гийн хөтөлбөрийг сонгохгүй гэж өөр олон улсаас царай алдсан шүү дээ. Тэдгээр орнуудад хууртагдаад эцэс нь ОУВС-г сонгосон. Үүнийгээ мартаж болохгүй" гэв.