Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол улсын өрийн асуудлаар сэтгүүлчдэд хариулт өглөө.

Тэрбээр "Зарим хэвлэлд бичсэн, АН-ын нөхдийн ярьж байгаа шиг их хэмжээний өр төлбөр үүсчихсэн юм байхгүй. Сангийн яам энэ асуудлыг цэгцлэхийн тулд бүх өр төлбөрөө гаргаж харж байгаад хамгийн өндөр хүүтэй, богино хугацаатайг нь төлж эхэлсэн. Зарим зээлийн төлөх хугацаа нь болоогүй ч гэсэн хугацаанаас нь өмнө төлж зээлийн хүүнд төлж буй төсвийн дарамтыг хөнгөлсөн. 2018 оны 1 дүгээр сарын 1 нд манай улсын өр ДНБ-ий 74 хувьтай тэнцэж байсан бол өнөөдөр ДНБ-ий 12-13 хувьтай тэнцэх хэмжээгээр бууруулсан. 2019 мөн 2020 онд Монгол улсад заавал төлөх томоохон өр төлбөр байхгүй.Долоон жилийн өмнө ЖДҮ-ийг дэмжих зорилгоор 150 тэрбум төгрөгийн бонд гаргасан бөгөөд хугацаа хэтрээд төлөгдөхгүй байсан бондын төлбөрөө л Сангийн яам буцааж авсан юм. Одоо 100 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн өр хүлээгдэж  байгаа" гэв.