Чуулганы хуралдаанаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг томилох саналыг хэлэлцэж, нийт гишүүдийн 89.9 хувь нь дэмжлээ.

Чимэдийн Хүрэлбаатар нь 1968 онд Увс аймгийн Улаангом суманд төрсөн. 1991 онд ОХУ-ын Ленинград хотын Санхүү- эдийн засгийн дээд сургууль төгссөн, эдийн засагч мэргэжилтэй. Тэрээр Yндэсний хөгжлийн яаманд эрдэм шинжилгээний ажилтан, Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуульд багшаар ажиллаж байгаад улмаар 2000-2003 онд Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх, 2003-2007 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Түлш эрчим хүчний сайдаар томилогдон ажилласан байсан.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр "Сангийн сайдаар У.Хүрэлсүхийг томилох саналыг дэмжихгүй. Учир нь уул уурхайн бизнес эрхэлдэг, ашиг сонирхолтой хүн" хэмээн мэдэгдсэн. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өчигдөр хуралдаж, Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг томилох саналыг дэмжсэнээр өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэн сайдаар томиллоо.