Монгол Улсын Засгийн газар Монгол Улсын 2020 оны төсвийг боловсруулсныг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Үүний дараа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Улсын 2020 оны төсвийн талаар танилцуулга мэдээлэл хийлээ.

Тэрээр энэ үеэрээ "Төсвийг УИХ-д өргөн мэдүүлэхээс өмнө Засгийн газрын хуралдаанаар гурван удаа хэлэлцсэн. Улс орны өмнө тулгамдаад буй асуудлууд, эрсдлүүдийг шийдвэрлэх, эдийн засгийг төрөлжүүлэхэд холбоотой саналуудыг шийдсэн. 

2020 оны эдийн засгийн өсөлтийг 6 хувиар тооцсон. Инфляцийн түвшин 8 хувиараа цаашид үргэлжилнэ гэж үзэж байна.

2020 онд төрийн албан хаагчийн цалин хөлсийг инфляцитай уялдуулан 8 хувиар нэмэгдүүлэхэд зориулж 159.8 тэрбумын төгрөгийн зардал тусгасан.

Жишээлбэл,  Багшийн цалин дараах байдлаар нэмэгдэнэ. 21 жил ажилласан багш энэ онд нийт 1 сая 263 мянган төгрөгийн цалинг авдаг бол ирэх онд 1 сая 531 мянган төгрөг болно гэсэн үг" хэмээлээ.


Цалингийн нэмэгдлийн жишээг хүргэж байна.