Хонконгийн алдарт жүжигчин, найруулагч Чой Юун Фат өөрийн бүх хөрөнгө болох 714 сая долларыг сайн санааны үйлсэд хандивлахаар төлөвлөж байна. 

Мөнгөө хандивласныхаа дараа тэрбээр сард 102 долларын зардал гаргаж амьдрахаар төлөвлөж буй.

Энэ тухайгаа тэрбээр Хонконгийн киноны Jayne Stars-д ярилцлага өгөхдөө дурьдсан аж. Мөн тэрбээр "Миний мөрөөдөл бол аз жаргалтай, жирийн хүн байх. Би үлдсэн амьдралаа энгийн, чөлөөтэй амралтаар өнгөрүүлэхийг хүсч байна" гэжээ.

Тэрбээр эгэл жирийн амьдралыг илүүд үздэг одын нэг. 17 жил барьсан Нокио гар утас нь эвдэрсэн учраас саяхан л ухаалаг утас барьж эхлэсэн гэнэ.