Сар шинийн өдрүүдэд хотод чоно орж ирлээ гэсэн пост нийгмийн сүлжээнд гарсан билээ. 

Анх байрны гадаа чоно байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн ажээ. Нүдээр хараад ялгахад бэрх, чонотой тун төстэй учир Нийслэлийн Байгаль орчны газар хүлээн авсан амьтнаа МУИС-ийн Биологийн тэнхмээр тодорхойлуулжээ.

Тус тэнхмийн багш судлаач нар өнгө зүсээрээ чонотой төстэй боловч толгой, хоншоор, нүдний өнгө, сарвуу зэргийг үндэслэн нохой болохыг тогтоосон байна.‬ 

Харин уг мэдээлэл нийгмийн сүлжээд тавигдсаны ачаар БЗД-ийн иргэн Б 9 дүгээр сард хулгайд алдсан нохойгоо таньж, Нийслэлийн Байгаль орчны газар нохойтойгоо авахуулсан зураг, нохойны эзнээ таньж буй байдал, бичгээр гаргасан хүсэлт зэргийг нь үндэслэн хүлээлгэн өгсөн ажээ.