Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан тушаал гаргаж, Увс аймгийн Өлгий, Наранбулаг, Өмнөговь сумдад үржүүлж буй ноолуурын чиглэлийн ямааг бие даасан үүлдрээр баталж, "Өлгийн улаан үүлдэр" гэж нэрлэжээ.

Тус ноолуурын чиглэлийн ямаа нь "Үржлийн малд хянан магадлагаа хийх, баталгаажуулах, үүлдэрлэг байдлыг тодорхойлох, хяналт тавих журам"-д заасан шаардлагуудыг хангасан байна.

Ямааны үүлдэр батлах тухай тушаалыг бүрэн эхээр нь хүргэж байна.