УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ.

Чуулганы хуралдааны эхэнд Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Тус хуулийн төслийн танилцуулгыг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хийлээ. Тэрээр уг хуулийн төслийг санаачилсан юм.