УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 71 гишүүний ирцтэйгээр эхэллээ. 

Чуулганы хуралдаанаар Засгийн газрыг огцруулах эсэхийг шийдэх ганцхан асуудлыг хэлэлцэх бөгөөд чуулганы хуралдааныг УИХ-ын Дэд дарга Л.Энх-Амгалан даргалж байна.

Гэвч УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Засгийн газрыг огцруулах эсэхийг шийдэх хуралдааныг Засгийн газар огцруулахаар гарын үсэг зурсан Л.Энх-Амгалан удирдах нь мөн ашиг сонирхлын зөрчил үүснэ. Тиймээс УИХ-ын дэд дарга Я.Санжмятаваар даргалуулах горимын санал дэвшүүлж байна" гэв.

Чуулганы хуралдаан гишүүдийн горимын саналаар үргэлжилж байна.