#1. 1892 оны хямдралын купон.

Өнөө цагт хямдралын купон, үнэгүй ямар нэгэн бараа авах үйлчилгээг хараад хэн ч гайхширахгүй. Харин 1892 онд купон маркетингийн салбар дахь гайхалтай шинэчлэлт, өөрчлөлт байсан. Coca-Cola компаныг үүсгэн байгуулагч үйлчлүүлэгч татахын тулд купон хэрэглэхийг санал болгож байжээ. Аса Григгс Кэндлер үнэгүй нэг аяга ундаа уух эрхийг хүмүүсийн хаягруу явуулж эхэлсэн. Түүний тооцоогоор үйлчлүүлэгч нэг аяга ундаа уусны дараа дахин нэг аягыг уухыг хүснэ. Гэхдээ мэдээж мөнгөөр худалдан авна. 1894-1913 оны хооронд компани 8.500.000 ширхэг купон тараасан байна. Ундаа маш хурдан зарагдаж, сайн ашиг өгч эхэлсэн.


#2. Танигдах савалгаа 1915 он.

Coca-Colaкомпаны шилэн савалгааны эцэг бол Бенжамин Томас юм. Компаны нэр хүнд өсөхтэй зэрэгцээд дуурайж, хуулбарлах оролдлого ихээр гарч эхэлсэн. Харин Томас гараар барин таних боломжтой савалгааг бүтээх уралдаан зарлаж уг шилэн савалгаа 1915 онд бүтжээ. Түүнийг Root Class Company-н Эрл Дин бүтээсэн байна. Энэ савалгаа нь дараа дараагийн савалгааны загвар болж ирсэн. Уг савалгаа маш олон хүнийг гайхшруулж чадсан. Тухайлбал Энди Уорхол, Сальвадор Дали нар юм. Дэлхийн даяар танигдах болсон шилэн савалгаа урлагийн обьект болсон. Харин шилэн савалгааны хэлбэр дүрс өөрчлөгдөх нь брендийн имиджийг улам ихээр бататгаж чадсан.


#3. Зургаан ширхэгээр савалсан савалгаа 1923 он.

Coca-Cola-н ерөнхийлөгч Роберт Вудраф 1923 оноос борлуулалтыг өсгөх арга санал болгожээ. Тэрээр тухтай зургаа ширхэгээр савалсан савалгааг санал болгосон юм. Уг савалгаа 1923 оноос лангуун дээр тавигдаж эхэлсэн. Хэрэв та хаа нэг газар зургааг ширхэгээр савалсан савалгаатай бүтээгдэхүүн харах юм бол Coca-Cola компаны ач тус гэж мэдээрэй.

#4. Гожуулах автомат 1933 он.

Анхны автомат ундаа гоожуулах автомат машин 1933 оны 5 дугаар сарын 27-ны өдөр танилцуулагджээ. Тэрнээс өмнө худалдагчид гараар ундааг хийдэг байсан байна. Уг бүтээгдэхүүн сэрүүцүүлдэг, согтууруулах ундаа агуулаагүй, ундааны салбарт гайхалтай нээлт болж чадсан юм.

#5. Сахар орлуулагч 1982 он.

1982 оны 8 дугаар сарын 9-ний өдөр шинэ бүтээгдэхүүн болох дэглэмийн кола худалдаанд гарчээ. Тус бүтээгдэхүүнд сахарны оронд сахар орлуулагч аспартам ашиглажээ. Аспартам сахарнаас 200 дахин чихэрлэг хэдий ч хорт хавдар үүсгэдэг бүтээгдэхүүнд багтдаггүй. Аспартамыг 1965 онд химич Жеймс Шлаттер нээсэн юм. Харин Coca-Cola компаний тусламжтайгаар уг бүтээгдэхүүнийг өргөн хэрэглэж эхэлсэн байна.

#6. Франчайзинг XIX-р зууны сүүл.

Франчайзинг нь арилжааны салбарт брендийг өргөн хүрээнд ашиглах боломж юм. Харин Coca-Cola компани дэлхийг байлдан дагуулахын тулд франчайзинг ашиглаж эхэлсэн анхны компаниудын нэг болсон юм. XIX-р зууны сүүлээс эхлэн компани хамтрагч байгууллагууддаа энэхүү боломжийг олгож эхэлсэн. Coca-Cola компани өөрсдийн нууц жороор хийдэг сиропыг нийлүүлдэг. Харин сиропыг хүлээн авсан компаниуд савлаж, борлуулах цэгүүдээр түгээдэг.

Coca-Cola комапни 11 том болон хэдэн арван жижиг компаниудтай хамтран ажилладаг.