Коронавирусын халдвар авсан байх магадлалтайг эзэндээ мэдэгддэг апп-ийг АНУ-ын Виржиния мужид хэрэглэж эхэллээ. Уг Covidwise апп-ийг Apple болон Google компаниуд хамтран 4 сарын дотор зохион бүтээж, Apple болон Android app store-д үнэгүй татаж авахаар байршуулсан байна.

Албаны хүмүүсийн хэлж байгаагаар уг апп нь хэрэглэгчдийн байршил, болон бусад хувийн мэдээллийг цуглуулдаггүй юм байна.

Bluetooth-ийн утасгүй технологи дээр суурилсан уг апп-ийг татаж авсан хэрэглэгч бүр хувийн пин кодтой байх аж. Хэрэв түүний пин кодоор өгсөн шинжилгээ нь эерэг гарсан бол ижил апп татсан гар утастай хэрэглэгчдэд 1.8 метрээс ойр зайд 15-аас илүү минутаар удаан ойртвол тэдэнд халдварын эрсдэлд орсон тухай мэдэгддэг юм байна. Covidwise хэрэглэгч гар утсанд нь мэдэгдэл ирсэн дариуд эмчид хандах юм байна.

"Виржиния мужийг эрүүл байлгах, вирустай тэмцэх боломжтой бүх арга хэмжээ бид ашиглаж байна" гэж тус мужийн амбан захирагч Ральф Нортам мэдэгдсэн байна.