ХОНЬ

Мэдлэг, чадвараа зөв ашиглаж чадвал ажил дээр өсч дэвших боломж нээгдэнэ. Бусадтай хамтран ажиллахдаа анхааралтай, хянуур байхыг хичээгээрэй. Гэр бүлийн харилцаанд тааламжтай. Шинэхэн хосуудад баярт үйл явдал тохионо. Санхүүгийн байдал сайнгүй байх бололтой. Эрүүл мэнддээ анхаарч, спортоор хичээллэх хэрэгтэй.


ҮХЭР

Эрч хүч буурч, сэтгэл санаа хямрах бололтой. Ажил хэрэг төлөвлөгөөний дагуу саадгүй бүтнэ. Ажил хэргийн уулзалт, хурал цуглаанд сайтар бэлдэж, удирдлагууддаа төлөвлөгөөгөө нарийвчлан танилцуулах хэрэгтэй. Хосуудын маргаан, зөрчил юунаас болж байгааг ойлгоход цаг хугацаа шаардана. Гэнэтийн их мөнгөний орлого олох боломж байна. Зугаа цэнгэлээс татгалзаж, амралтын өдрүүдэд аль болох гэрээс гарах хэрэггүй.


ХАМТАТГАХ

Өр, авлагатай холбоотой асуудал үүсэх бололтой. Санхүүгийн байдал сайнгүй байна. Ажил хэрэг бүтэмжтэй байх боловч санасан хэмжээнд хүрэхгүй. Ганц бие хүмүүс шинэ сонирхолтой танилтай болно. Магадгүй энэ шинэ танил амьдралын хань чинь байхыг үгүйсгэхгүй. Бизнесийн шинж төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бол найдвартай хүмүүстэй түншлээрэй. Гэр бүлээс гадуур харилцаа, хууралт илчлэгдэх магадлалтай.


МЭЛХИЙ

Энэ долоо хоногт таны сэтгэл санаа өөдрөг байж, амьдралын баяр баясгаланг мэдэрнэ. Долоо хоногийн эхээр орлого нэмэгдэж, санхүүгийн байдал сайжирна. Хайр дурлалд умбаж, эргэн тойрны бүхнийг умартаж магадгүй. Сэтгэл санаа өөдрөг байх нь ажилдаа амжилт гаргахад нөлөөлнө. Таны бүтээмж өндөр байх бөгөөд нэг дор олон ажлыг амжилттай гүйцэтгэнэ.


АРСЛАН

Таны материаллаг байдал, санхүүгийн нөхцөл боломж дээшилнэ. Ажил хэрэгт багахан саад тулгарах боловч та шийдвэрлэж чадна. Хосуудын харилцаанд үл ойлголцол тайлагдана. Энэ та хоёрыг улам ойртуулна. Эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Ялангуяа ходоод гэдэс, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа доголдох магадлалтай.


ОХИН

Таатай долоо хоног. Өдөр тутмын амьдралд тань баярын уур амьсгал эрч хүч, баяр баяслыг авчирна. Хэт сэтгэл хөдлөлд автаж, ажилдаа анхааралгүй байснаас алдаа гаргах магадлалтай. Та хайртдаа бүхнээ зориулаарай. Долоо хоногийн сүүлээр гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөнө. Гэнэтийн их хэмжээний орлого орж ирэх бололтой. Эрүүл мэнддээ анхаараарай.


ЖИНЛҮҮР

Нэр хүнд, карьер, байр суурь өндөр, амбиц ихтэй долоо хоног. Бүх зүйл санаснаар бүтэж, сэтгэл хангалуун байна. Мөнгө санхүү, хайр дурлалын харилцаанд өөрчлөлт гарч, шинэ үе эхэлнэ. Бусдаас хамааралгүй байхыг хичээгээрэй. Гэр бүлдээ цаг гаргаж, амар тайван уур амьсгалыг бүрдүүлэх хэрэгтэй. Согтууруулах ундаанаас татгалзахыг зөвлөж байна.


ХИЛЭНЦ

Амьдралын эрч хүч, урам зориг нэмэгдэнэ. Гэр бүл, хосуудын дунд романтик байдал давамгайлна. Ажил хэрэг бүтэмжтэй байх бөгөөд ашигтай байх болно. Өнгөрсөн долоо хоногт хэт их зарлага гарснаас санхүүгийн байдал суларна. Найз нөхөд, танилууд чинь олон талаар тус хүргэх болно. Стресс, бухимдалтай үедээ зүрхээ хамгаалах хэрэгтэй.


НУМ

Урам зоригоор дүүрэн өдрүүд ирж байна. Зөн совин, зүүд зөнтэй байна. Ойр дотнын хүмүүсийнхээ хайр хүндлэлийг хүлээж, ажлын талбарт удирдлагуудаасаа магтаал харамгүй сонсох болно. Та эдгээр өдрүүдэд ажил болоод бизнесийн салбарт манлайлагч байх болно. Санхүүгийн нөхцөл байдал сайжирч, их хэмжээний мөнгөн урсгал таныг чиглэх бололтой.  Эмчилгээ сувилгаа хийлгэхэд сайн.


МАТАР

Долоо хоногийн эхээр таныг амжилт хүлээж байна. Ажил хайж байгаагаа хүмүүс цалин сайтай ажилд орж чадна.  Таны амьдралд шинэ өөрчлөлт гарч эхэлнэ. Өдөр тутмын амьдрал, бусадтай харилцах харилцаанд тааламжтай өөрчлөлтүүд гарна. Хамт олны дунд үл ойлголцлоос болж сэтгэл гонсойж, урам хугарах бололтой. Энэ долоо хоногт эхэлсэн ажлаа эцэст нь хүргэхийн тулд идэвхтэй байх хэрэгтэй.


ХУМХ

Романтик долоон хоног айсуй. Бүтээлч чадвар, бэлгийн эрч хүч зөн мэдрэхүй бүгд нэмэгдэнэ. Янаг амрагийн ба хайр сэтгэлийн харилцаа танд баяр баясгалан өөртөө итгэх итгэлийг авчирна. Ажил ихтэй байх боловч өөртөө цаг гаргаж дуртай зүйлсээ хийхийг хичээгээрэй. Долоо хоногийн сүүлээр амьдралын эрч хүч өндөр байна. Санхүүгийн нөхцөл байдал эрс дээшилнэ.


ЗАГАС

Ажил ихтэй завгүй байсан ч эрүүл мэндээ анхаарч, хорт зуршлаасаа татгалзах хэрэгтэй. Ажил хэрэгт амжилттай байж орлого нэмэгдэнэ.  Долоо хоногийн сүүлээр гэнэтийн сайхан мэдээ сонсч магадгүй. Энэ нь таны урам зоригийг сэргээж, итгэл найдварыг бадраана. Гэртээ тайван, тухтай нөхцөл байдлыг бүрдүүлж, сайн амарч авах хэрэгтэй.