Төв Америкийн цагаачдын цувааг хилээр нэвтрүүлэхгүйн тулд Мексиктэй хил залгаа оршдог өмнөд хил рүү 15 мянга хүртэлх тооны цэрэг илгээх боломжтой гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр мэдэгдсэн байна.

Цагаан ордонд сэтгүүлчдэд хандан хийсэн энэхүү мэдэгдлийн үеэр цэргүүдийн тоог 10-15 мянга хүртэл нэмэгдүүлэх боломжтой гэж мэдэгджээ. Энэ долоо хоногийн эхээр хил орчмын бүс нутаг руу цэргийн 5200 албан хаагчийг илгээнэ гэж АНУ-ын Батлан хамгаалахын яамнаас мэдээлсэн билээ.

АНУ-ын төрийн тэргүүн хэлэхдээ, “Бид бэлтгэлтэй байх болно. Цагаачид манай улс руу нэвтэрч чадахгүй” гэжээ. Одоогийн байдлаар хилийн орчимд 2100 цэргийг байршуулаад байгаа юм. Үүний зэрэгцээ цагаачдын цуваа АНУ-Мексикийн хил рүү дөхсөөр байгаа бөгөөд 1600 орчим километр зайд ойртон ирээд байгаа аж. 


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Xinhua