Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийг 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс даган мөрдөж эхлээд байна. 

Тус хууль хэрэгжсэнээр:

-Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх шатны албан болон албан бус боловсролын сургалтын байгууллагад ажиллаж буй 55 мянга гаруй багш хамрагдана. 

-Багшийн хөгжлийг дэмжих тогтолцоо нь багш бэлтгэх, багшийн мэргэжлийг дээшлүүлэх, давтан бэлтгэх, ажлын байр дээр тасралтгүй хөгжих үйл явцын нэгдэл байна. 

-Багшийн хөгжлийг үндэсний, орон нутгийн, байгууллагын, сонирхлын бүлгийн, багшийн зэрэг түвшин бүрт дэмжинэ.

-Бүх шатны боловсролын байгууллага "Багшийн хөгжлийн төвтэй" байна. Тус төвийн үйл ажиллагаанд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, мэргэжлийн боловсролын сургалтын нийт зардлын 2 хүртэлх хувь буюу 11.6 орчим тэрбум төгрөг зарцуулна.

-Багш мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн төгсөгч нь багшлах эрхтэй байна. 

-Дадлагажигч багшаар хөдөө, орон нутагт 6 сарын хугацаатай ажиллавал тэтгэлэг олгоно. 

-Ерөнхий боловсролын сургуулийн 44-өөс дээш хүүхэдтэй нэг, хоёрдугаар анги нь туслах багштай болно. Ингэснээр багш хүүхэд бүрт хүрч ажиллах боломж нээгдэнэ. 

-Мэргэжлийн зэргийг хугацаанаас өмнө нэмэгдүүлэх боломжтой.

-Үр дүнд суурилсан урамшуулал олгоно.


Эх сурвалж: УИХ-ын Тамгын газар