Fifty Shades Grey киноны од Дакота Жонсонгийн хувийн дасгалжуулагч түүний бэлтгэлийн талаар ярижээ. 

Жүжигчин Дакота Жонсон Fifty Shades Grey киноны зураг авалтын явц дуустал биеийн хэлбэрээ гайхалтай сайхан байлгаж чадсан. Тиймээс энэ удаад ямар дасгал сургуулилт хийсэн талаар бид бүхэн мэдэхийг хүслээ. 

Камерын өмнө хувцасгүй зураг авхуулахдаа мэдээж өөртөө итгэлтэй байхын тулд биеийн хэлбэртээ санаа зовох нь зүй ёсны хэрэг билээ. Түүний зураг авалтын явцад хувийн дасгалжуулагчаар ажилласан Рамона Браганза ажилласан юм. Дакотад зориулсан дасгал хөдлөгөөн нь мөр, гарын булчинг чангалах, бэлхүүсийг нарийсган, чангалахад чиглэсэн гэж ярилцлагандаа хэлжээ. 

Рамонагийн хичээл нийт 321 сургалтын арга, гурван кардио сегмент, хоёр хэлхээ, нэг үндсэн дасгалаас бүрдэнэ. Тэрээр хэлэхдээ  "Дасгалын хувьд кардио сегментүүдийг хийх үед бид сэлүүрт машиныг ашигласан, энэ нь нуруу, мөр болон гарны булчинг халааж үндсэн булчингуудыг ашиглан биеийг тэнцвэртэй болгодог" гэсэн байна. Та бас оролдоод үзээрэй, хэцүү ч гэсэн үр дүнтэй гэдэгт итгэлтэй байна.