Хятадын коммунист намын Түвдийн ажлын хэсгийн ахлагч Жан Юүжон хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдэд Хятад улстай харилцах найрсаг харилцаа, Хятад улсын бүрэн бүтэн байдлыг хүндэтгэн үзэж Далай ламтай уулзахгүй байх, зай барихыг хүсчээ. Хэрэв уулзсан тохиолдолд хориг тавих учраас Засгийн газраа төлөөлдөг албаны хүмүүст ийнхүү анхааруулсан талаар "Ройтерс" мэдээлсэн байна. Олон улсын хэвлэлүүдэд бичигддэг Түвд дахь хүний эрхийн асуудлыг БНХАУ зөвшөөрдөггүй бөгөөд харин Хятадын засаглал тус бүс нутагт хөгжил авчирсаар ирсэн гэж үздэг билээ.

Хятад улс “Далай лам бол шашны нэрийн дор Төвдийг БНХАУ-аас салан тусгаарлахыг оролддог маш аюултай улс төрийн дүрвэгч юм гэдэг. Тиймээс түүнтэй уулзсан гадаадын улс орны удирдагчид Далай ламтай уулзах болгонд тухайн оронд эдийн засгийн дарамт шахалт үзүүлсээр ирсэн билээ.