Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Далан давхарын шинэ авто замаас 224 дүгээр цэцэрлэг хүртэлх шинээр баригдах 1.2 км авто замын эхний шатны 700 м авто замын /нэгдүгээр хэсэг/ ажлын явц 70 хувийн гүйцэтгэлтэй байна. Авто замын суурийн ажил, авто зам болон явган хүний замын хашлага суулгах, мөн явган хүний замын хавтан суулгах ажил тус тус хийгдсэн.

Үргэлжлүүлэн буталсан чулуун суурийн ажил хийгдэж байна гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.