БХБЯ-ны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Д.Анхбат мэдээлэл хийлээ.

Д.Анхбат:

Лагийг халдваргүйжүүлэх ажил 2018 оноос эхэлсэн. Шинэ цэвэрлэх байгууламжийг барих ажлын хүрээнд Улаанбаатар хотын одоо ажиллаж буй хуучин цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, хажууд нь хадгалагдаж буй лагийг цэвэрлэх, халдваргүйжүүлэх, ажлыг үе шаттайгаар эхлүүлсэн.

Лагийг үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэх ажил эхэлсэнтэй холбоотой үнэр гарч байна.

-2018 онд 183 мянга 600 м.куб түүхий лаг, хуримтлагдсан 241.164 м.куб лагийг цэвэрлэсэн.

-2019 онд нийт 339 мянган 600 метр куб лагийг халдваргүйжүүлэхээр ажиллаж байна. Эхний ээлжийн ажил энэ сарын 20-ноос ирэх сарын 20 хүртэл үргэлжилнэ. Үүний дараа хуримтлагдсан  хур лагийн ажлыг эхлүүлж 10 дугаар сарын 1 гэхэд дуусгахаар төлөвлөсөн. 

Эхний лаг задлах, халдваргүйжүүлэлт хийх явцад тодорхой хэмжээний үнэр гарч салхины чиглэл хурдаас шалтгаалан Улаанбаатар хотод ихээр үнэртэх явдал гарч байна. 

Лаг халдваргүйжүүлэх, үнэргүйжүүлэх ажлыг Япон эрдэмтдийн технологи, Монгол эрдэмтдийн гаргаж авсан зарим бүтээгдэхүүн, технологийг ашиглаж уг ажлыг гүйцэтгэж байна. Энэ ажлын явцад 700 мкв бордоо 29 мянган метр кв хар шороо гарна. Үүнийг уул уурхайн хөрс сэргээлт, хотын ногоон байгууламжид ашиглах, хөрсний доройтлыг сэргээх, нүхэн жорлон цэвэрлэх, цахилгаан станцыг үнсийг булахад ашиглана гэлээ. Ашиглахын тулд төрөл бүрийн шинжилгээг олон улсад шинжлүүлнэ гэлээ.