Ирээдүйд анагаах ухаан энэ бүхнийг боломжтой болгохоос гадна үүнээс илүүг хийх боломжтой болох гэнэ. Өнгөрсөн зуунд бид цагаан бурхан (smallpox) өвчнийг устгаж, зүрх шилжүүлэн суулгах боломжийг судалсан. Харин ирээдүйн 50 жилд ямар өөрчлөлт хүлээж байгааг сонирхоно уу. 

1. АНУ-д төрсөн хүүхдийн 10 хувь нь дутуу төрдөг. Тэдгээрийн дийлэнх нь нас бардаг эсвэл насан туршийн эрүүл мэндийн асуудалтай тулгардаг. Филадельфи хотын хүүхдийн эмнэлгийн судлаачид уг асуудалын шийдэлийг олохоор судалж байна. 2017 онд тэд эхийн хиймэл хэвлийг бүтээжээ. Хиймэл хэвлийд ургыг 4 долоо хоног байрлуулсаны эцэст хүүхдийн эрхтэн төлжихөөс гадна биеийг бүрхсэн үс урган, зарим нь нүдээ нээсэн байна. Ирээдүйд ижил төстэй үйлдэл нь хүүхдийг бүрэн хөгжиж гүйцэхэд нь туслах гэнэ.

2. Дараагийн асуудал бол эрхтэний донорын асуудалыг шийднэ. Жил бүр хэдэн мянган хүн донор хүлээн нас бардаг. Тийм учраас судлаачид гахайнд хүний эрхтэнийг ургуулах туршилт хийсэн байна. Зарим гахайнд хүнтэй адилхан хэмжээтэй эрхтэн ургасан гэнэ. Мөн төлжилт нь ч хурдан нийт 9 сарын хугацаанд эрхтэн бүрэлджээ. Харин хүний хувьд маш их хугацаа ордог. Зарим эрхтэн хүнд дахин төлжитлөө хэдэн жил болдог байна. 

Гэхдээ асуудалын гол нь нэг амьтны эсээс өөр төрлийн эсэд шилжүүлсэнээр тухайн эрхтэн амьд байх боломжтой эсэх ажээ. Тийм учраас 2016 онд гахайн хэвлийд хүний үр хөврөлийг амжилттай явуулсан нь судалгааны хувьд амжилт олж чадсан байна. 

3. Үүнээс гадна бууцайн навч нь судасны тортой төстэй бөгөөд ус дамжуулах үүрэгтэй. Харин судлаачид тус судалыг цустай адил өнгийн улаан будгаар дүүргэжээ. Ургамлын эсийг хүний зүрхний булчингийн эсээр сольж үзэхэд ургамал тус үйл явцын дүнд тунгалаг болсон байна. 

Булчингийн эсүүдийн дараагаар ургамлын судсаар дамжуулан улаан өнгийн будаг шахаж эхлэхэд тэд жинхэнэ зүрхний судас шиг харагдсан байна.

4. Хамгийн их зориж буй зорилго бол хүний эрхтэнг нөхөн сэргээх юм. Жилд ойролцоогоор Америкт 185,000 эрхтэн тайруулах мэс засал хийлгэдэг. Хиймэл эрхтэн суулгах нь сүүлийн үед сайн хөгжиж байгаа ч жинхэнэ эрхтэнийг орлож чадахгүй нь ойлгомжтой юм. Тийм учраас судлаачид эрхтэнийг буцаан сэргээх боломжийг судалж байгаа гэнэ. 

Судлаачид нэг төрлийн гүрвэлийг судалж үзсэн байна, тухайн амьтаны нүд, эд эрхтэн болон ходоод нь буцаж ургах чадвартай. Судалгааныхаа эцэст тус гүрвэлийн гень нь ийм супер чадварыг авчирдагыг олж тогтоожээ. Тийм учраас хүний эд эрхтэнг ч гэсэн ургуулах боломж ирээдүйд бий болохыг үгүйсгэхгүй гэнэ. Ямар ч байсан энэ салбарыг маш сонирхолтой ирээдүй хүлээж байгаа нь дамжиггүй!



Эх сурвалж: Business insider