Улаанбаатар хотын дулааны төв шугамд 2018 оны зун хийгдэх нягтын шахалт, засварын ажил болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлууд нь батлагдсан графикийн дагуу тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 18-ны хооронд хийгдэхээр болсон билээ. Зарим газруудын засвар, шинэчлэлтийн ажлыг хийж дууссан ба одоо дараах байршлуудад хэрэглээний халуун ус таслах юм байна.

 

Дулааны эрчим хүч хэрэглэгч байгууллагууд дээрх хугацаанд өөрсдийн шугам сүлжээ, халаалтын систем болон бусад тоног төхөөрөмжинд хийгдэх засвар, үйлчилгээний ажлыг зохион байгуулан, 2018-2019 оны халаалтын улирлын бэлтгэл ажлыг бүрэн хангахыг зөвлөлөө.

Мөн 2018-2019 оны халаалтын улиралд төвлөрсөн дулаан хангамжид шинээр холбогдохоор техникийн нөхцөл авсан хэрэглэгчид зураг төслөө тус компаниар хянуулан баталгаажуулж, төв шугамаас шинээр огтолгоо хийх болон шугам өргөтгөх ажлыг графикт зогсолтын хугацаанд бүрэн хийсэн байхыг анхаарууллаа.

“Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК