Лондоны Брунелийн их сургуулийн сэтгэл судлаач, “Applying Music in Exercise and Sport” (Дасгал хөдөлгөөн, спорт дахь хөгжмийн нөлөө) номын зохиолч доктор Костас Карагеоргис нэгэн судалгаа хийжээ. Тэрбээр дасгал хийх үед хүн дуу сонсоход ямар өөрчлөлт гардгийг судалсан байна. Ингэхэд, дууны үг, хэмнэл айзам, хурд зэрэг нь хүний сэтгэл хөдлөлд нөлөөлж, эрч хүч өгдгийг тогтоожээ.

Хүний хийж буй тухайн дасгал хөдөлгөөний хурдад тохирсон дуу сонсоход хүн илүү сэтгэл хөдлөлтэй болдог аж. Энэхүү нөлөөлөл нь кофеноос ч хүчтэйг онцлох хэрэгтэй. Доор дурдсан дуунууд хүний дасгал хийх эрч хүчийг нэмэгдүүлдэг нь шинжлэх ухаанаар батлагдсан бүтээлүүд юм.

Foo Fighters – Everlong. Хүчний дасгал хийхэд тохиромжтой.


R. Kelly The World’s Greatest. Бие халаалт, боксоор хичээллэхэд тохиромжтой.


We Are Young – Fun. Планк тэргүүтэй гэдэсний булчингийн дасгал хийх тийм ч амар биш. Харин энэ үед We Are Young дууны тайван хэмнэл танд эрч хүч өгөх болно.


Runnin’ (Lose It All) Naughty Boy feat. Beyonce’ and Arrow Benjamin. Гадаа гүйж явахдаа хөгжим сонсох нь аюултайг доктор Карагеоргис анхааруулсан. Гэхдээ та дунд зэргийн хэмнэлээр гүйлтийн зам дээр гүйж байгаа бол энэ дуу төгс тохирно.


One Way or Another – Blondie. Дасгалын дугуй унаж байгаа хүмүүс нэг хэмнэлийн дуу сонсвол дөрөөгөө жигд жийдэг. Эл дуу таныг хэмнэлдээ автуулж, нэг минутад 80 удаа жийлгэх болно.


Run with the Wolves – Prodigy. Энэхүү дуу таныг хамаг хурдаараа гүйхэд ч хүргэж магадгүй. Гүйлтийн зам дээр хурдан гүйхийг хүсдэг ч эрч хүч өгөх зүйл хэрэгтэй байгаа бол Run with the Wolves дууг санал болгоё.


Power - Kanye West. Та туухай өргөх үедээ энэ дууны бөмбөрийн хэмнэл, хүчтэй үгсийг сонсоод өөрийгөө тамирчин мэтээр л төсөөлөх болно.