ОХУ-ын хөлбөмбөгийн ДАШТ-ий өмнө Москваг чимэглэх ажлыг хариуцсан Оросын зар сурталчилгааны агентлагийн тэргүүн 12 давхар орон сууцны хананд эхнэрийнхээ дүрийг зуруулах боломжтой болжээ. Уг зураглалд "Novatek Art"-ийн захирал Иван Пантелеевын эхнэр Дариг фитнесийн хувцастай, хөл бөмбөг барьсанаар харуулсан байна.

"Энэхүү зураг нь Орос улсад ирсэн хүмүүсийг хөл бөмбөгийн тэмцээнд урьж байна!" гэсэн утга агуулж байгаа юм гэж "Novatek Art" олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тайлбарлажээ.

Жулебино дүүрэгт хийсэн уг фасадны санхүүжилтийг Москва хотын төсвөөс өгсөн хэмээн Пантелеев Ройтерс агентлагт мэдээллэсэн. 

Энэ нь хотын олон нийтийн харилцааны хорооноос санхүүжүүлж байгаа ДАШТ-ий  дөрвөн ханын чимэглэлийн ажлын нэг юм. "Энэ зурагны модель нь миний эхнэр байсан нь үнэн" хэмээн Пантелеев хэлээд, ийм том хэмжээний бүтээлийг зурахад фото зураг хэрэгтэй гэж зураачид хэлсэн учраас эхнэр маань модель нь болсон юм гэжээ.


Moskow times