УИХ-ын гишүүн М.Энхболд, Д.Хаянхярваа, Н.Номтойбаяр, Ц.Цогзолмаа, Ж.Мөнхбат нарын 5 гишүүнийг намаасаа хөөх тогтоолыг МАН-ын Хяналтын хороо өнөөдөр гаргасан гэх мэдээлэл цахим орчинд цацагдаад буй.

Энэ талаар МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатар "МАН-ын Хяналтын хороо хуралдсан. 15 гишүүнтэйгээс 11 нь ирсэн. Гэхдээ УИХ-ын гишүүдыг намаас хөөх ямар нэгэн тогтоол гаргаагүй. Эсвэл ямар нэгэн тийм тогтоол гаргасныг хүчингүй болгоогүй. Энэ бол худал мэдээлэл" гэдгийг хэллээ.