Д.Бүжмаа: Балетаар хичээллэх нь хүүхдийн бөгтөр нурууг засаж, зөв суулттай болоход тусалдаг

Үсээ цэмцийтэл шуусан бяцхан үзэсгэлэн гоонууд турьхан хөлөөрөө өлмийгөө өргөж цэмцэгнэн зогсоод, жижигхэн биенээс гарамгүй уянаар гар, цээж, хүзүүгээ сунган хөдөлгөх нь сэтгэл татам. Балет хүнд, ялангуяа хүүхдүүдэд олон сайхан зүйлсийг өгдөг чаддаг нь хайрламаар. Энэ талаар Art of Dance бүжгийн академийн үүсгэн байгуулагч, балетийн багш Д.Бүжмаагийн зөвлөгөөг хүргэж байна. 

Хүүхдээ хоббитой болох, шинэ зүйлст өөрийгөө сорих хүслийг нь дэмжээрэй 

Орчин цагийн хүүхдүүд гар утасны хэтэрсэн хэрэглээнээс шалтгаалаад удаан хугацаанд тонгойж суусаар нуруу нь бөгтөр болох үзэгдэл нийтлэг болж байна. Зөвхөн нурууны хэлбэрт нөлөөлөөд зогсохгүй, хөдөлгөөний дутагдал үүсгэж илүүдэл жинтэй болчихсон хүүхдүүд ч бий.  

Манай Art of Dance бүжгийн академид нэгэн ээж долоон настай охиноо хөтөлсөөр, сэтгэл нь зовинонгуй ирсэн юм. Охин нь манайд хоёр жил баллетаар хичээллэсний дараа жингээ ч хассан, өндөр ч болсон. Анх бидэн дээр охиноо авчрахдаа жингийн илүүдэл, нурууны бөгтөр нь арилахгүй л болов уу гэсэн айдастай орж ирсэн ээж өдгөө урам ороод балетад “хайр зарлачихсан” яваа.

Манай төвийн хүүхдүүд нэг цаг 30 минут хичээллэдэг. 40 минут хичээллээд 10 минут завсарлаж, энэ үедээ хөлөө амраан, ус ууж аваад дахин 40 минут хичээллэнэ. Энэ хугацаанд өөр ямар ч зүйлд сатаарахгүй. Утас, таблет бол бүр бодогдох ч үгүй. Бүтэн нэг цаг 30 минутыг сонгодог хөгжлмийн ая сонсч, зөвхөн хөдөлгөөн дээрээ төвлөрч өнгөрүүлснээр хүүхэд алив стрессээс ангид өнгөрүүлдэг. 

Бичлэг үзэх:



Хүүхдийн стрессийг гадагшлуулдаг зүйл бол идэвхитэй хөдөлгөөн

Стресс гэснээс, хүүхэд ч гэсэн өөрийн орчин, хүрээллээс болж стресстдэг гэдгийг эцэг, эхчүүд маань эрх биш гадарладаг болсон биз ээ. 

Гаднаас нь аз жаргалтай харагдаж байж болох ч өөрөө ч мэдэлгүйгээр тэд маань стресст орчихсон байх нь түгээмэл. Сэтгэлзүйчид очих шаардлагагүйгээр хүүхдийн стрессийг гадагшлуулдаг зүйл бол идэвхитэй хөдөлгөөн юм шүү. Тэгэхээр мэргэжлийн багшийн удирдлага дор системтэйгээр хийж буй бие халаалт, дасгал сургуулилт бол хүүхдүүдийн хувьд хамгийн үр дүнтэй “эм” гэж ойлгоорой. 

Зураг
Тайлбар






Хүүхдээ аль болохоор хоббитой болох, шинэ зүйлст өөрийгөө сорих тэр хүслийг нь эцэг, эхчүүд маань үргэлж дэмжиж өгч байгаарай. Тэдэндээ зориулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт бол энэ юм шүү. 

Балетын ихэнх элемент нь биеийг сунгах техниктэй учир тэр хэрээр уян хатан болж түүнийгээ дагаад биеийн хэлбэр зөв, өв тэгш болж өсдөг давуу талтай. Мэдээж, илүү мэргэжлийн түвшинд балетаар хичээллэхийг хүссэн хүүхдүүд, улсын болон олон улсын уралдаан тэмцээнд оролцдог хүүхдүүд ч  манайхаас сургалт авдаг юм шүү. 

Балетын сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг:
Фэйсбүүк: Art of Dance 
☎️ Холбоо барих: 95254027, 99926852
? Байршил: Сансар Имарт, Чингис зочид буудал зүүн талд Энэрэл хотхон 24А

Сэтгэгдэл бичих (3)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.