"DC Comics"-ийн дараагийн цуврал кино болох "AQUAMAN" киноны трейллерийг өнгөрсөн бямба гаригт DC Comeics "youtube" сувгаараа цацлаа. Тус кино нь readD, IMAX 3D форматаар 2018 оны 12 дугаар сарын 21-нд АНУ-д албан ёсны нээлтээ хийх юм. 

"AQUAMAN" кинонд Aquaman-ын амьдралыг өгүүлэх ба энэ нь тус киноны өмнөх цуврал болох 2017 онд гарсан "Justice league" киноны үйл явдал хүртлэх түүхийг үзүүлэх юм.  Кино нь нийт 160 сая ам.доллараар бүтсэн ба киноны гол дүрд жүжигчин Jason Momoa, туслах дүрүүдэд Amber Heard, Willem Dafoe, Patrick Wilson, Dolph Lundgren, Yahya Abdul-Mateen II, Nicole Kidman нар тоглосон байна. 

Сонирхуулахад: "DC Comics"-ын 2017 онд нээлтээ хийсэн баатрууд нэгдсэн "Justice League" кино нь 300 сая ам.доллараар бүтэж,  675 сая ам.долларын орлого олжээ. Харин нэг баатрын тухай үгүйлэх "Wonder woman" кино нь 149 сая доллараар бүтэж, 821.9 сая долларын ашиг олсон байна. Тэгвэл Marvel-ын баатрууд нэгдсэн "Avengers: Infinity war" кино 400 сая доллараар хийгдэж, 2.044 тэрбум ам.долларын ашиг олсон бол мөн л нэг баатрын тухай үгүйлэх "Blackpanther" кино нь 200 сая доллараар бүтээгдэж 1.347 тэрбум долларын ашиг олсон байна.