Цагаан сарын дараа Бурхан Халдун уулыг зорьсон иргэд тэр орчмыг бохирдуулж хогийн цэг үүсгээд байгаа аж. Тэнд бараг км орчим  газар сүү, хэвийн боов, архи, алим, чихэр ундаа өржээ. Үүнээс болж ундааны хуванцар сав, архины шил гээд үлдэгдэл гээд хэдэн тонн хур хог цуглачихаад байгаа юм. Энэ бүхнийг харсан Асашорюү Д.Дагвадорж ихэд эгдүүцэж "Миний бие өндөр их хайрханд хоёронтоо явах ажилтай болж байна.Энэ их захгүй их тэнэглэл идээ будаа архи хүж арц энээ тэрээ яах вэ, байгаль дэлхий ийм зүйл хүнээс хүсээгүй!!!. Сүүгээр тогоог нь дүүргэж гашлуулж завааруулж, чулууг нь тосоор нялж, модыг нь хадаг гэх дүүжлүүрээр боож, хөрсийг нь хөлөөрөө эргүүлсэн ийм тэнэглэлээ зогсоовол яасан юм бэ!!! Их хайрхнаас лав 10 шалаанз хог гарах байх, Явж цэвэрлэх залуучууд байна уу?" хэмээн фэйсбүүк хуудастаа бичжээ.


Түүний уриaлгад залуус нэгдэхээ илэрхийлсээр байгаа бөгөөд тэрбээр нэгдсэн баг болж аюулгүй байдлаа дээд зэргээр хангаж байж Бурхан Халдуныг зорихоор  болсон гэнэ. Мөн тэрбээр Онцгой байдлын ерөнхий газарт хамтарч ажиллах тал дээр хүсэлт хүргүүлээд байгаа ажээ.