Д.Дорлигжавын өмгөөлөгч Д.Оросоо нэмж шинээр нотлох баримт гаргах хүсэлт гаргасны дагуу өнөөдөр шүүх хуралдаан боллоо. 

Шүүх хуралдаанд Д.Дорлигжав Д.Баатар нарыг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна.

Дашрамд сануулахад тэднийг анхан шатны шүүхийн шийдвэрээр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид нэг сарын хугацаатай цагдан хоригдохоор болсон. Гэвч Д.Дорлигжав өмгөөлөгч Д.Оросоо, А.Ууганбаяр нараар дамжуулан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчид үндэслэлгүйгээр цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан хэмээн давж заалдах хүсэлт хүргүүлсэн ч шүүхийн шийдвэр ийнхүү гарчээ.