Нийслэлийн прокурорын газраас Д.Дорлигжав, Д.Баатар, Ч.Бямбаа нарыг үргэлжлүүлэн цагдан хорих санал ирсэн учраас өнөөдөр 12 цагт ХУД эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хурал зарлагдсан байна.

Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн авах шаардлагатай тул цагдан хорих хугацааг 1 сарын хугацаагаар сунгах санал гаргажээ.

Д.Дорлигжав, Д.Баатар, Ч.Бямбаа нарын гурван хүнийг сарын өмнө яллагдагчаар татаж тус бүрийг нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэсэн билээ.

Дашрамд сануулахад Д.Дорлигжав нь Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа өөрийн төрсөн дүү Д.Баатарын үүсгэн байгуулсан “Рекат Монголиа “ ХХК-ий Голомт банк дахь дансаар Т.Ганболдын “Эн Ар Ай” , “Пайонеринг интернешил “компаниудаас  2011 оны 9 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд 3 удаагийн шилжүүлгээр 4 сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон билээ.