АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун  нарын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах асуудал хэлэлцэх АНУ-ын төлөөлөгчдийн баг Умард Солонгост очсон талаар АНУ-ын Ерөнхийлөгч ням гарагт өөрийн “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдээлснийг “Ройтерс” агентлаг уламжлав.

АНУ-ын төрийн департаментын мэдээлснээр, АНУ болон Умард Солонгосын засаг захиргааны төлөөлөгчид хоёр Солонгосын зэвсэггүй бүс болох Панмунжом тосгонд уулзсан байна.

“Умард Солонгост ховорхон боломж олдож байгаа гэдэгт би итгэлтэй байна. Нэг л өдөр эдийн засаг, санхүүгийн хувьд тэргүүлэгч орнуудын нэг болох нөөц бололцоо нь тус улсад байгаа. Ким Жөн Ун ч надтай санал нийлж байгаа байх” хэмээн Дональд Трамп нэмж бичсэн байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг