Хятадын гар утас үйлдвэрлэгч Doogee iPhone X-ийн дуураймал ихэр гэж болохоор утсаа энэ сарын сүүлчээс зах зээлд гаргах гэж байна. Дэлгэцэндээ хурууны хээ мэдрэгчтэй, утасны нүүрэн хэсгийн дээд талд дэлгэц рүүгээ түрж орсон, нүүрэн талын доор бараг хүрсэн дэлгэцтэй, арын хос камерыг босоо болгож байрлуулсан. 

Дэлгэц дээрээ хуруу мэдрэгчтэй анхны гар утас хэдхэн долоо хоногийн өмнө гарсан. Гэхдээ тэр зөвхөн эхлэл байсан бололтой, Synaptic компанийн өмч дэлгэц дээрх хуруу мэдрэгч тавьсан сум шиг л ухаалаг гар утас бүрт байх хандлагатай байна. Doogee компани Synaptic-ийн технологийг ашигласан, эсэхээ хэлээгүй ч мэдрэгч нь асуудалгүй ажилладаг аж. 

Гар утасны үнийг одоогоор зарлаагүй, нарийн мэдээлэл энэ сарын 27-нд гарах төлөвтэй байна.